Хөгжлийн бэрхшээлтэй монгол төр
Тухайн хүний биеийн аль нэг эрхтэний тогтолцоо согогтой, цаашид хөгжих боломжгүй болсон нөхцөлд үүнийг хөгжлийн бэрхшээлтэй гэж тооцсон байдаг. Тийм ч учираас хөдөлмөрийн чадвараа алдсан гэж үзэн улсаас тэтгэмж олгодог билээ. Тэгвэл монгол төр өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй болчихоод байна. Үүнийг бид 90 жил харж суулаа. Монгол төрийн "эрхтэний" тогтолцоо маш эмзэг болжээ. Хэн нэгэн эсвэл аль нэг улсын тэтгэмжээс хараат байгаа нь эмгэнэлтэй.
"Хөгжлийн бэрхшээлтэй монгол төр" цааш унших »
Сэтгэлгээний тусгаар тогтнол
  Сэтгэлгээний тусгаар тогтнол Тухайн улс хил хязгаараар тусгаар тогтнож болох хэдий ч сэтгэлгээгээрээ тусгаар тогтнож чадаагүй бол тусгаар улс байж чадахгүй.
"Сэтгэлгээний тусгаар тогтнол" цааш унших »
Нөхөөсний сонгуулийн халаасны хүн
Саяхан "манайхан" нэг сонгуулиа "нөхөөтөхлөө". Сайхан ч "нөхлөө".
"Нөхөөсний сонгуулийн халаасны хүн" цааш унших »
Айх хэрэггүй ээ, гахайн ханиад
Дэлхийн 115 гаруй оронд дэгдээд 4500 хүний амь насыг авч одсон "гахайн ханиад" гэж нэрлэгдээд байгаа А хүрээний H1N1 вирус монголд ороод ирчихжээ.
"Айх хэрэггүй ээ, гахайн ханиад" цааш унших »
Box Office-ийн шилдэг 10 кино
Box Office
1
Zombieland (R)

"Box Office-ийн шилдэг 10 кино" цааш унших »
Бид муугаа мэдэж явах хэрэгтэй
Бид муугаа мэдэж явах хэрэгтэй   “Тэнгэр заяат монголчууд”, “Чингисийн монгол” гэх үгс сүүлийн үед “моод”-онд ороод байна.
"Бид муугаа мэдэж явах хэрэгтэй" цааш унших »
Дэлхийн аугаа их худал зүйлс
Бүх нийтийн мэддэг түүхийн зарим нэгэн үйл явдал нь үнэндээ бол болсон явдал огт биш харин зохиомол, үлгэр домгийн мэт зүйл байдаг гэнэ. Таны анхааралд олон зуун жилийн тэртээгээс дэлхийн түүхийг гуйвуулж ирсэн домгуудыг хүргэе.
"Дэлхийн аугаа их худал зүйлс" цааш унших »
Дүүжин цэцэрлэг

 

Иракийн нийслэл Багдад хотоос 90км зайтай эртний Вавилон хотын балгас бий. МЭӨ VII зуунд Вавилон эртний дорнын хамгийн том, хамгийн баян хот байжээ. Тус хотод гайхамшигт барилга байгууламж олон байснаас хамгийн алдартай нь хааны ордны “Дүүжин цэцэрлэг” билээ. Ассирийн Семирамида хатан хаан энэхүү цэцэрлэгийг байгуулсан гэж Грекийн түүхчид үздэг.

   Сирийн хааны шадар түшмэл Оннес зугаалан явж байгаад үзэсгэлэн төгс Семирамида /Шаммурамат/ бүсгүйг харангуут дурлаж гэргийгээ болгожээ. Семирамида хоёр хүү төрүүлэв. Энэ үед бүх хүчээ дайчилж хөрш Бактри улс руу довтолсон Оннес удтал тулалдаад хүч оюун ухаан хомсдож эхнэрээ дууджээ. Семирамида бүсгүй аян дайнд мордохдоо өмсөөд явахад эр, эм нь мэдэгдэхгүй даашинз хийлгэж нөхөр дээрээ ирээд дайсны бэхлэлтийн хамгийн хүчтэй хэсэг рүү дайралт хийж цайзыг эзэлсэн байна. Түүний хатан зоригийг бахадсан хаан шадар түшмэл Оннесийг эхнэрээ хатан болгон шилжүүлэхийг ятгаж оронд нь төрсөн охин Сосанаг гэргий болгон өгөхөө амлав. Эхнэртээ чин сэтгэлээсээ хайртай Оннес хааныхаа гуйлтыг хүлээж аваагүй учир нүдээ сохлуулж удалгүй галзуурч нас баржээ. Нин хаан ийнхүү Семирамидаг хатнаа болгож хүүтэй болсон авч төдөлгүй бие барж түүний оронд хатан нь хаан ширээнд заларчээ.

   Олон эр гэрлэхийг гуйсан ч Семирамида хатан ер зөвшөөрөөгүй бөгөөд ажилсаг, зоригтой хүний хувьд өөд болсон хааныг үйл ажиллагаагаараа давахыг зорьж Евфрат мөрний эрэг дээр хүчит хэрэм, цамхагуудтай, мөрнийг дамнуулсан сүрлэг гүүртэй Вавилон нэртэй хот сүндэрлүүлжээ. Мөн хотын эргэн тойронд байсан намгийг хатааж хотын төвд Бэла бурханд зориулсан сүмийг бариулсан байна. Тэрчилэн бага Азид орших Лиди улс хүрэх долоон зөрөг замыг хад асгатай уул дундуур гаргаж харилцаа холбоог өргөжүүлэв. Үүний дараа Семирамида анхны 13 жилийн дайн өдөөж Миди, Перс, Египет, Ливи, Этиоп улсуудыг дараалан байлдан дагуулсан боловч Энэтхэгт халдан довтлоод ялагджээ. Хүү нь эрийн цээнд хүрч хаан ширээнд залрахыг хүсэхэд Семирамида түүнд эрх мэдлээ сайн дураар шилжүүлэв.

    Вавилон хотын чимэг болох хааны дөрвөн давхар том ордонд томоохон засвар хийлгэж түүний зүйн хойд хэсэгт дүүжин цэцэрлэгийг байгуулжээ. Ордны давхар бүрийн доторхи тасалгаа болгоны дор байх өндөр өргөн багануудаар тулсан тагт дээр дүүжин цэцэрлэгийг бий болгов. Тагт бүрийн шалны ёроолд чулуун хавтан дэвсэж дээр нь ус тогтоох зориулалт бүхий тугалган ялтасаар хучжээ. Үүний дээр л үржил шимтэй шороо асган тэгшилж, мот, бут, цэцэг тарисан байна. Цэцэрлэгийн давхаруудын хооронд ягаан болон цагаан чулуун хавтан бүхий шатаар холбожээ. Давхар бүрийг 28м өндөртэй хйиснээр тарьсан мод, бут, цэцэг нь нарны гэрлээс ямар ч үед халхлагдахааргүй байв.

   Ховор мод, анхилуун үнэртэй цэцэгстэй үзэсгэлэн төгс цэцэрлэг нь цлсэн цөлийн халуу төөнөсөн Вавилон хотыг үнэхээр ертөнцийн гайхамшиг болгожээ. Энэхүү хааны ордонд дорно зүгийн байдлаар баян тансаг янзалж чимсэн нийтдээ 52 мянган хавтгай дөрвөлжин талбай бүхий 172 танхим, өрөө, тасалгаа байв. Персийн хаанчлалын үед л энэ ордон эзгүйрч хоосорсон ажээ. Гэвч IV зуунд 16 жил дайтахдаа ганц ч удаа ялагдаж үзээгүй алдарт жанжин Александр Македонский энд байрлаж байсан түүхтэй.

  Энэ цэцэрлэгийн олж илрүүлэн хүн төрөлхтөнд танилцуулсан хүн бол 1855 онд төрсөн, Германы эрдэмтэн Роберт Колдевей юм. Тэрээр зорьсон нутагтаа ирээд хамгийн түрүүнд Каср нэртэй гүвээнд малталт хийж байгаад нэгэн удаа таван меирийн гүнд чулуун багана илрүүлж цааш нь ухсаар гүнзгий чулуун худаг олж машид гайхжээ. Ийнхүү гайхсан Колдевей эртний судлаачдын ном, зохиолыг сайтар уншиж “нүгэлт хот” Вавилонд чулуу хэрэглэж байсан тухай мэдэн энэ бол мөнхийн ногоон “Дүүжин цэцэрлэг” юм байна гэж мэджээ.

Эрүүл амьдралын таван нууц
Эхний нууц:   Эрч хүчтэй, цог золбоолог, аз жаргалтай амьдралын нууц нь хөөрхөн царай, гуалиг бие,
"Эрүүл амьдралын таван нууц" цааш унших »
Компьютероо хэвийн байлгах энгийн аргууд
   за ингээд та бүхэндээ компьютероо хэвийн байлгах нөхөрсөг зөвлөгөөгөө хүргэе.  
"Компьютероо хэвийн байлгах энгийн аргууд" цааш унших »
(Нийт: 25)